МАХН-ын хувьд Ч.Улаан, Л.Цог, Д.Тэрбишдагва, Н.Удвал нараас нэгийг нь сонгон бага хурлаараа эцэслэх бол, МАН, ИЗНН, МҮАН-ын хувьд тодорхойгүй байна. Энэ талаар Ардчилсан нам ч эцсийн шийдэлд хүрээгүй байгаа бөгөөд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Манай намын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүн бүхэнд энэ эрх нээлттэй. Нэр дэвшсэн хүмүүсийг гишүүд хэлэлцээд шийддэг. Түүнээс биш дээр үеийн МАХН-ын хурал шиг нэг хүн гаргаж ирчихээд ярс хийтэл гараа өргөнө гэсэн ойлголт байхгүй.
Ямартаа ч нэр дэвшихээ илэрхийлсэн хүн бол одоогийн Ерөнхийлөгч байгаа. Намаас яг хэн нэр дэвшихийг хуулийн дагуу тавдугаар сарын 2-11 хооронд намын Их хурал хуралдаж асуудлыг эцсийн байдлаар шийднэ” гэсэн байна.