Хонины орд – (III/21-IV/19)
Хөлд хий орсон юм шиг байдал ням гаригаас мягмар гариг хүртэл үргэлжилнэ. Залхуу хүрэм, уйтгартай өдрүүд ард хоцорно. Мягмар гариг таны хувьд ядаргаатай, хүнд өдөр байх тул эрт гэртээ харьж, хайртай хүмүүстээ цаг гаргаж, дуртай хослолоо гаргаж тавь. Баасан, бямба гаригт эрч хүчээр оргилсон мэт байж, бүтэн сарын чармайлт, хөдөлмөрийнхөө үр дүнг үзнэ. Харин ням гаригт эрч хүч сулрах учраас шийдвэрлэхэд хэцүү асуудал урган гарч, зарим ажлаа хойшлуулж болзошгүй. Гэхдээ буруу алхам хийнэ гэж айлтгүй зоригтой шийдвэр гаргаарай.
Үхрийн орд – (IV/20-V/20)
Алдаагаа засч, мухардлаас гарах үе. Таны шийдэмгий бус байдал нэг хэсэгтээ таныг зовооно. Ням гаригаас мягмар гариг хүртэл мөнгөний эрэлд гарна. Ням гаригт их мөнгө орж ирнэ. Чимээ шуугиангүй, тайван өдрүүд ирэх сар хүртэл үргэлжилнэ. Баасан, бямба гаригт та ичээнд байгаа амьтан шиг байна. Учир нь ирэх сард чухал ажлууд, баярт мөчүүд таныг хүлээж байна.
Ихрийн орд – (VI/21-VI/20)
Хойш тавьсан ажлууд хоолойд тулна. Шинэ түнш, хамтрагчидтай уулзаж, шинэ ажил эхлүүлж магадгүй. Ням гаригаас мягмар гариг хүртэл эрч хүч, бусдыг өөртөө татах хүчийг мэдэрнэ. Ням гаригт аялалд гарч, сургалтанд суух, нүүх эсвэл шинэ түнш, хамтрагч олоход таатай өдөр болно. Долоо хоногийн дунд үед мөнгө орж ирэх тул шинэ зүйл худалдан авна. Гэвч шохоорхол, баяр хөөр, сэтгэл ханамжаар дүүрэн сар дуусч байна. Баасан, бямба гаригт салхинд гарах санал, гэнэтийн урилга ирж магадгүй. Тиймээс та овоорсон их ажлаа амжуулах эсвэл салхинд гарахаа шийдэх болох нь.
Мэлхийн орд – (VI/21-VII/22)
Хойшлуулалт, хүлээлт дууслаа. Таны хүлээж, төлөвлөж байсан сар ирж байна. Амбиц чинь таныг тайван суулгахаа болино. Энэ байдал ирэх сар хүртэл үрглэх бололтой. Эрч хүч, сэтгэл татах увадис мягмар гаригаас пүрэв гариг хүртэл үргэлжилнэ. Санасандаа хүрч, ажил бүтнэ гэдгийг та зөнгөөрөө мэдэж байгаа. Ням гаригаас мягмар гариг хүртэл амарч, ажлаа сайн төлөвлө. Баасан, бямба гаригт орлого зарлагын аль алин нь байна. Гэвч болгоомжил. Түншид чинь төлөвлөгөө таалагдахгүй байж мэднэ.
Арслангийн орд – (VII/ 23-VIII/22)
Гэртээ засвар хийж, барилгын ажил эхлэх гэж байгаа бол тохиромжтой үе биш. Долдугаар сар хүртэл хүлээ. Ням гаригт хэн нэгнээс санамсаргүй бэлэг авна. Таны амьдралдаа мөрөөдөж байсан олон мөрөөдлийн нэг биелнэ. Долоо хоногийн дундуур өөртөө цаг гаргаж, амрахыг хичээ. Ажил, амралтаа зохицуулах үе. Баасан, бямба гаригт та жинхэнэ од шиг л байх болно.
Охины орд – (VIII/23-IX/22)
Таныг зүгээр суулгахгүй байгаа амбиц ирэх долоо хоногт боломжийг алдалгүй шүүрэхэд туслана. Тэр боломж нь шинэ албан тушаалд дэвших эсвэл хуучин байраа шинээр солихын алин ч байж мэднэ. Даваа, мягмар гаригт мөнгөтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Долоо хоногийн дундуур та сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, хэн нэгэнд өөрийн мэдэлгүй сээтэн хаяж, бусдын анхаарлын төвд буйгаа мэдэрнэ. Энэ бол ирэх долоо хоногт таныг хүлээж буй дийлдэшгүй хүсэл, мөнгө, санамсаргүй учрал, зарим нэг өөрчлөлтийн эхлэл.
Жинлүүрийн орд – (IX/23-X/22)
Ажилтай холбоотой таагүй явдлууд арилж, сэтгэл амарна. Ням гаригаас мягмар гариг хүртэл аливаа ажил төрөл бүтэмжтэй сайн байж, хайр халамжийг мэдэрнэ. Гэвч долоо хоногийн дунд үеэс ажлын дарамт, амбиц, хувийн харилцаатай холбоотой асуудлууд ар араасаа гарч ирнэ. Лхагва гаригт хэн нэгэн чухал хүнтэй харилцаа тогтооно. Энэ өдөр та сүй тавьж, ирээдүйн ханьтайгаа учирч, бизнесийн том түнштэй гэрээ байгуулж магадгүй.
Хилэнцийн орд – (X/23-XI/21)
Боломжийг алдалгүй, шинэ ажил, төслийг эхлүүлэх үе. Шийдэмгий бус байдал алга болно. Удаан, сайн төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгох цаг. Таны эхлүүлж буй зүйл юу ч байлаа гэсэн шаргуу зүтгэ. Ням гаригаас мягмар гариг хүртэл тодорхойгүй нөхцөл байдал, дийлдэшгүй шунал хүсэл, санхүүгийн болон бусад аар саар асуудлууд ар араасаа гарч ирнэ. Харин ням гаригт санаа зовоосон асуудал асуудал биш болж, хүсэл биелж, хөрөнгө оруулалт бүтнэ.
Нумын орд – (XI/22-XII/21)
Хойшлуулсаар ирсэнгэр бүлийн аар саар асуудлууд арилна. Учир нь бүтэн сар үргэлжлэх сэтгэл хөдөлгөм явдлууд, хүлээсэн учрал, бүтэмжтэй ажил долоо хоногт эхэлнэ. Ням гаригт жинхэнэ боломж гарч ирэх онцгой өдөр. Гэвч санасандаа хүрэхэд хамтрагчдаа итгэх нь чухал. Лхагва гаригаас эхлэн таны толгойг гашилгаж байсан нууц тайлагдаж, санхүүгийн бэрхшээлээс гарна. Мөн гэнэтийн гайхалтай учрал ч хүлээж буй. Гэвч ийм харилцаа удаан үргэлжлэхгүй, та дахин өөр хүнтэй учирна.
Матрын орд – (XII/22-I/ 19)
Хэцүү даалгавар, эрүүл мэнддтэй холбоотой асуудлууд санаа зовооно. Энэ долоо хоног оньсого шиг битүү байдал, дотно хүмүүсийн тулгалт, амьдралын хэв маягаа өөрчлөх хүслээр дүүрэн байна. Болгоомжгүй хэлсэн үг, санамсаргүй үйлдэл хүсээгүй үр дагавар авчирч болзошгүй. Долоо хоногийн дунд үе гэр бүлийн аар саар асуудлууд, санаа зовоосон зүйлс таныг туйлдуулж мэдэх тул өглөө нойрноос сэрэхэд хэцүү байх болно.
Хумхын орд -(I/20-II/18)
Өнгөрсөн сард таныг зовоож байсан мөнгөтэй холбоотой асуудлууд багасч, найз нөхөд, дуртай зүйлдээ цаг зав гаргаж, нэг тийш салхинд гарах үе ирж байна. Гэвч санхүүгийн хүнд байдал хэдэн долоо хоног үргэлжилнэ. Ням гаригаас мягмар гариг хүртэл шинэ бүтээлийн санаа, баяр хөөр таныг эзэмдэнэ. Ням гаригт шинэ учрал тохионо.
Загасны орд – (II/19-III/20)
Хөл хөдөлгөөнтэй долоо хоног. Шинэ байранд орж, тавилгаа шинэчилж эсвэл хүүхдээ өөр сургуульд шилжүүлнэ. Мягмар гаригт удаан хүлээсэн хариу сонсч, мөрөөдөл биелнэ. Лхагва гаригт азтай байх тул мөнгө олж, эд юм худалдаж авна. Мөн хэн нэгний анхаарлыг татаж, хараанд нь өртөх бололтой.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №3