&#34Архигүй Булган&#34 хөтөлбөрийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

&#34Архигүй Булган&#34 хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Булган” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй Булган” хөтөлбөр батлагдаж, гуравдугаа сарын 15-ны өдөр нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар, Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуулийн багш, доктор Д.Оюунсүрэн нар шийдвэр гаргах түвшний 70 гаруй хүмүүсийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.

Мөн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, хэлтэс, агентлагын дарга, хүүхэд залуучуудын дунд “Эрүүл идэвхтэй амьдралын үндэс” лекц уншиж, бүх нийтээр дагаж мөрдөх “Уриалга”-ыг хэлэлцэн батлаж, сум байгууллагуудад  “Аялах дэвтэр”-ийг гардуулан өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд Булган сумын Соёлын төвийн хамт олон, Эрүүл эдэвхтэй амьдрал клубын Булган аймаг дахь салбарын хамт олноос урлагийн тоглолт толилуулж, “Зам” Монголын уран сайхны киног олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэв.
           
Арга хэмжээний нээлтийн ажиллагааны үеэр болсон чухал арга хэмжээ нь архины асуудалтай зорилтот бүлгийн иргэдэд зөвлөгөө өгөх арга хэмжээ байлаа.

Эх сурвалж: www.bulgan.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж