Улаанбаатар- Москва-Берлиний нислэг цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатар- Москва-Берлиний нислэг цуцлагдлаа

Улаанбаатар- Москва-Берлиний нислэг цуцлагдлаа
“МИАТ” ХК-ийн  Техникийн газрын 94 ажилтан өнгөрсөн мягмар гаригт ажлаас халагдах өргөдлөө өгснөөр Сөүлийн чиглэлийн хоёр, Бээжингийн чиглэлийн хоёр, нийт дөрвөн  нислэг хойшилж, 1141 зорчигч саатаад байна. Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн нислэгийг хэвийн байдалд оруулах тухай яригдаж байсан ч өнөөдөр өглөөний Улаанбаатар-Москва-Берлиний чиглэлийн нислэгийн онгоцонд техникийн аюулгүй ажиллагаа хийгдээгүй учир дахин цуцлагдлаа.
МИАТ компани мягмар гаригаас хойш саатаад байгаа Сөүлийн чиглэлийн нислэгийг БНСУ-ын “Кореан Эйр” компаниас 296 суудалтай А330-300 онгоц захиалж, өчигдөр зорчигчдыг явуулжээ. Харин мөн энэ өдөр саатсан Бээжингийн чиглэлийн онгоцны зорчигчдыг өчигдөр 22.00 цагт хөөргөх байсан ч онгоцны хүрэлцээ байхгүй гэсэн хариуг “Air China” компаниас ирүүлсэн учир зорчигчдын билетийг буцаажээ.  Мөн Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн  ОМ223/224 нислэгээр явах зорчигчдын билетийг буцаалаа гэж МИАТ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Х.ХАНГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж