Ливид архинд хордсон хүний тоо 1000 гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Ливид архинд хордсон хүний тоо 1000 гарчээ

Ливийн эрүүл мэндийн яамнаас “найрка” архины улмаас одоогийн байдлаар 1044 хүн хордлогод орж, 87 хүн нас бараад байгаа тухай мэдээлжээ. Ливид метилийн спиртээр найруулсан хуурамч архинд хордож нас барсан тохиолдол долоо хоногийн өмнөөс гарч эхэлсэн билээ. Ливийн албаныхны мэдээлснээр “найрка” архины хордлогод орсон 1044 хүний 15 хүн сохорч, зарим нь команд ороод байгаа бол үлдсэн хүмүүс нь хоол боловсруулах эрхтний хямралд орсон байна. ВВС-ийн мэдээлснээр Ливид “найрка” архинд хордсон хүмүүс нь 19-50 насны иргэд аж. Одоогоор Ливийн албаныхан метилийн спиртээр хуурамч архи найруулж, худалдсан хэргийн эзэн холбогдогчдыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж