“Давалгаа” богино өгүүллэгийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

“Давалгаа” богино өгүүллэгийн наадам болно

Монгол Улсын Их Сургуулийн “Утга Зохиолын нэгдэл”, СУИС-ийн Театр урлагийн факультетийн “Тайзны ярианы тэнхим”-тэй хамтран зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам энэ жил 9 дахь удаагаа уламжлал болон зохиогдохоор зарлагджээ.

Уралдаанд уран бүтээлч нэг үгүүллэгээ ирүүлэх бөгөөд 12-ын шрифтээр 80 мөрнөөс илүүгүй хэмжээтэй бүтээл байх ажээ. Уран бүтээдчпийн бүтээлийг 3-р сарын 15-аас 25-ныг дуустал МУИС-ийн II байрны 361 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Наадамд ирсэн бүтээлүүдийг шүүгчид уншаад шилдэг 10 үгүүллэгийг шалгаруулах бол шалгарсан үгүүллэгүүдийг СУИС-ийн Театр урлагийн факультетийн “Кино драм”-ын ангийн оюутнууд унших юм.

Наадмын үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг 3-р сарын 28-ны өдөр нийтэд мэдээллэх бөгөөд 99757553 утсаар холбогдож сонирхсон зүйлээ тодруулж болох ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж