Нарны эрчим хүчийг ашиглаж, өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг болоод байгаа. Харин энэхүү технологийг бүр ч хялбаршуулж, бичил хавтан бүхий цэнэглэгчийг цонхон дээрээ наагаад л гар утсаа цэнэглэх боломжтой болжээ.
Нарны гэрлийг хуримтлуулагч бичил хавтан бүхий төхөөрөмжийг USB оролтоор гар утастайгаа холбоход л хангалттай. 1300 mAh Li-ion батерейг энэхүү цэнэглэгчээр бүрэн цэнэглэхийн тулд 13 цаг шаардлагатай гэнэ.
Үнийн хувьд 66 ам.доллар аж.
Т.ТҮВШИН