
Гуравдугаар сарын 3-ны өдөр Дьор хотод болох Унгарын үндэсний шигшээ багтай хийх нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцохоор Оросын шигшээ баг тус улсад иржээ. Хиддинк энэ үед зөвхөн Туркийн багийн цамц бэлгэнд авахаас татгалзсанаар ч зогссонгүй Туркийн багтай холбоотой аливаа мэдээлэл өгөхийг ч хүсээгүй гэнэ. Харин тэр өөрийн бүхий л бодол санаагаа Унгар Оросын шигшээ багийн тоглолт дээр төвлөрүүлж байна гэж мэдэгджээ.
ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өнгөрсөн 10 сард болсон тоглолтод Оросын баг хожигдсоны дараа Хиддинк Оросоос явах тухай яригдаж эхэлсэн юм. Харин Хиддинк өнгөрсөн сард хийсэн мэдээлэлдээ долдугаар сарын 30-ныг хүртэл Оросын хөлбөмбөгийн холбоотой ажиллана. Түүнээс цааш Туркэд очих болсон тухайгаа хэлсэн. Уг нь Холланд мэргэжилтний Оростой хийсэн гэрээ 2012 оны долдугаар сарын 31 хүртэл хүчинтэй байсан билээ.
Л.Золбаяр