Оюутны тэтгэлгийг даваа гаригаас олгоно

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Оюутны тэтгэлгийг даваа гаригаас олгоно

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хуулийн дагуу өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний болон урамшуулалт тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Өмнө нь Төрийн сан сургуулиудтай гэрээ байгуулсны дагуу тухайн сургуулийн дансаар дамжуулж, оюутнуудад олгож байсан бол энэ сараас эхлэн Сургалтын төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан оюутан бүрийн дансанд шууд шилжүүлэх болсон юм. Тэгвэл маргаашнаас эхлэн оюутны тэтгэлгийг мөнгийг олгож эхлэх ажээ.

Үндэсний тэтгэлэг гэдэг нь аттестатчилагдсан сургуульд суралцаж байгаа бүх оюутанд сар бүр олгож буй тэтгэлэг. Харин урамшуулын тэтгэлгийг дараах шалгуур хангасан оюутнуудад олгох юм. Үүнд:

Урамшууллын тэтгэлгийн төрөл

Хэрхэн хамрагдах вэ?

Хэдэн төгрөг авах вэ?

50 хувь

3,2 буюу
түүнээс дээш голч дүнтэй диплом, бакалаврын зэргийн суралцагчид авна. Мөн
олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн хөтөлбөр болон
гадаадын нэр хүндтэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос
хөтөлбөрөөр суралцаж байгаа. 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид,
ЭЕШ-д 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид авах боломжтой
.

Үндэсний тэтгэлийн 70200 болон урамшууллын тэтгэлгийн
35100 төгрөг авна. Нийт 105100 төгрөгийн тэтгэлэг авна гэсэн үг.

75 хувь

3,6 болон
түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом бакалавр, магистр, докторын
зэргийн өдрийн ангид суралцагчдад олгоно.

Үндэсний тэтгэлгийн 70200 болон урамшууллын тэтгэлгийн
52650 төгрөг авна. Нийт 122850 төгрөгийн урамшуулал авна.

100 хувь

БСШУЯ-наас
зохион байгуулсан улсын
олимпиадад
эхний гурван байрт шалгарсан, олон улсын олипиадаас шагналт байр авсан
оюутанд хамаатай.

Үндэсний тэтгэлийн 70200 болон урамшууллын тэтгэлгийн
70200 төгрөг авна. Нийт 140400 төгрөг сар бүр авах боломжтой. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж