Рок, попынхон “Бид хамтдаа”-д чуулна

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Рок, попынхон “Бид хамтдаа”-д чуулна

Монголын рок, попын бүх одод тун удахгүй нэгэн тайзнаа чуулж, хит дуунуудаа эгшиглүүлэх нь ээ. Энэ хаврын хамгийн анхны, хамгийн том шоу тоглолт энэ сарын 23-нд “UB Palace”-ын концертын их танхимд ганцхан удаа болох юм. Энэ тоглолтыг “Лемон” продакшн зохион байгуулж байгаа юм байна.

“Бид хамтдаа” тоглолтод “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, ая зохиогч, дуучин Б.Дашдондог, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “Никитон”-ы Ц.Батчулуун, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, дуучин Daisy, Маралжингоо, С.Сэрчмаа, Р.Номин-Эрдэнэ, Б.Хонгор, Ц.Хулан, .Солонго, ВХ болон амьд хөгжмийн “A Sound”, “Булсара”, “Лемонс”, “Fire”, “Madness”, “Алтан ураг”, “Жонон”, “Шар айраг”, “Х-Vit”, “Люмино”, “Гурван охин”, “Мотив” хамтлагуудын хит дуунууд залуусыг доргиох нь. Энэ хаврын анхны шоуг зорин ирсэн үзэгчдэд сүүлийн хэдэн жилд болоогүй рок, попынхны дуу хоолойг нэг дор сонсохоос гадна тэр бүр тайзнаа гараад байдаггүй “Элкондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн, дуучин Х.Оюунбилэг нарын хит дууг сонсох ховорхон боломж тохионо гэсэн шүү. Рок, попынхны энэ чуулга уулзалтыг “Guys”-ын Д.Лхагваа хөтлөх юм билээ.

Тоглолтын тасалбар 25 мянгөн төгрөг. Та “UB Palace”-ын касснаас болон 1950 дугаарт  залган захиалж үнэгүй хүргүүлж аваарай. 

Монголын рок, попын одод хамтдаа нэг тайзнаа чуулна. Харин та…?

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж