Гар утсаараа согтолтын зэргийг тогтооно

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Гар утсаараа согтолтын зэргийг тогтооно

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьснаар зам тээврийн аймшигт ослуудын дийлэнх хувь нь гардаг гэсэн тооцоо байдаг. Тиймээс таныг жолоо барьж чадах эсэхээ өөрөө тодорхойлох боломжийг Breathometer нэртэй дараах төхөөрөмж олгож байна.

Энэхүү төхөөрөмж рүү үлээснээр таны хэдий хэмжээний согтолттой байгааг тодорхойлох ба арр-ын тусламжтайгаар дэлгэрэнгүй үзүүлэлтийг таны iPhone-д илгээх юм. Ингэснээр та ухаалаг гар утсан дээрээсээ өөрийнхөө согтолтын зэргийг хэд байгааг харж, жолоо барьж чадах эсэхээ тодорхойлох боложмтой юм.

Энэхүү бичил төхөөрөмж ердөө 20 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж