
Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Ардчилсан нам, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран сургалт зохион байгуулж байна. Сургалтаар төсөл бичих, маркетингийн төлөвлөгөө боловсруулж, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх талаар мэдлэг олгож буй юм. Сургалтыг гуравдугаар сарын 2-ноос дөрөвдүгээр сарын 12-ны хооронд шат дараатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн есөн дүүргийн иргэдийг хамруулж байна.
Одоогоор жижиг, дунд бизнес эрхэлдэг, эрхлэх хүсэлтэй 70 гаруй иргэн сургалтад хамрагдаад байгаа аж.
С.ОЮУНЖАРГАЛ