&#34Андгай&#34 өргөхөд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

&#34Андгай&#34 өргөхөд бэлэн үү?

ДЭЭД ТЭНГЭРИЙН ОДДЫГ ГАЗАРТ БУУЛГАЖ ДУУЛНА          

Х.ЛХАГВАСҮРЭН
ДЭЭДСИЙН АЛТАН СҮНСИЙГ ЭРГЭЭД ТӨРТӨЛ ХУРАЙЛНА  

С.АМАРМАНДАХ

ДЭНДҮҮ ЗӨӨЛХӨН АЯЛГУУГААР ДЭЛХИЙГ АРГАДНА            

Т.ДЭЛГЭРМӨРӨН

Монголын
рок поп урлагт зузаан нөхөрлөлөөр нас үл ялган аминчирхдаг гурван эр
“Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэд зориулсан “Андгай” тоглолтоороо хурсан
олныг доргиохоор зэхэж буй.  Тэд бол “Харанга”-ын Лхагваа, “Хар
сарнай”-н Амараа, “Номин талст”-ын Дээгий гэх омголон эрчүүд. Тэр бүү
хэл авьяас нь ч байдаг, ааг омог нь ч байдаг энэ гурван эрхэм рок попын
гурван үеийг төлөөлж, тодорхойлдог ч гэгддэг. Тэгвэл тэдний хамтран
гаргасан  “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяр гуравдугаар сарын 18-нд буюу маргааш 19.00 цагт "Улаанбаатар" ресторанд болно.

"Мөнх хөх тэнгэр" цомогт МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,
МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ, хөгжмийн зохиолч
Б.Бямбабаяр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ, Ш.Гүрбазар нарын
Монголын яруу найраг, хөгжмийн салбарын “акул”-ууд хамтран ажилласан байна.

Үргэлж шинийг сэдэж, үндсэрхэг үзлийг нэвт сурталчилдаг энэ
гурван эрийн "АНДГАЙ" баярын тоглолтын тасалбар Их Эзэн Чингис хааны
ГЭРЭГЭ хэлбэртэй, неон гэрлийн нууцлалтайгаар Интерпресс хэвлэлийн
компани хэвлэсэн байна. Тасалбар “Улаанбаатар” ресторанд
байрлах G mobile-ийн салбараар, мөн 1950-иар худалдаалж байна.

 АНДГАЙ ӨРГӨХ ЭРЧҮҮДЭЭ УРЬЖ БАЙНА…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж