Ромын хамба азгүй дурлалаас үүдэн лам болжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Ромын хамба азгүй дурлалаас үүдэн лам болжээ

Ромын шинэ хамба Франциск азгүй дурлалаас болж лам болсон гэж 76 настай Амалия Дамонте гэгч эмэгтэй ярьжээ. “The Telegraph” сонинд мэдээлснээр тэр эмэгтэй Хорхе Марио Бергольогийн дурласан сэтгэлийг хүлээн аваагүй тул Бергольо лам болсон гэнэ.

Фото: AFP

Амалия Дамонтегийн яриагаар тэд багадаа Буэнос-Айрес хотын захын дүүрэгт амьдарч байх үеэр Бергольо анх дурлалаа илчилжээ. Тухайн үед тэд 12 настай байсан гэнэ. Ирээдүйн хамба ламтан өөртөө итгэлтэй, шийдэмгий байдлаар “Хэрэв би чамтай гэрлэж чадахгүй бол лам болно” гэжээ. Ингээд л тэр шашны замыг сонгосон аж.
 
Их тахилчийн дүү эмэгтэй Мария Елена Бергольо ахыгаа хэзээ ч Ромын хамба болохыг хүсээгүй, одоо түүнд “төгсгөлгүй ганцаардмал амьдрал” ирлээ гэв. “Бид энэ талаар ярилцаж байхад тэр понтифик болохгүй гэж байсан юм. Би ч өөрөө үүнийг хүсээгүй. Ах маань одоо тэр холд ганцаараа байх боллоо. Гэхдээ л би баяртай байгаа. Түүнийг зурагтаар харахад тэр бас л баяртай байгаа нь харагдсан” гэж дүү эмэгтэй нь ярьжээ. Харин ахынхаа азгүй дурлалын талаар огт сонсоогүй гэв.

Амелия Дамонтегийн яриагаар тэдний хайр дурлалд эцэг, эх нь саад болсон гэнэ. “Бага байхад тэр захиа бичдэг байсан. Миний эцэг хүүхдээс захиа авлаа гээд намайг алгадсан” гэж хамбын “анхны дурлалт эмэгтэй” өгүүлэв. Ирээдүйн хамба захиандаа улаан дээвэртэй байшин зураад гэрлэснийхээ дараа ийм байшин худалдан авна гэж бичсэн байжээ. Бидний тэр үеийн эрмэлзэл дурлал байсан эсэхийг би мэдэхгүй. Хайр сэтгэл гэдгийг би хожим ойлгосон гэж Амелия ярьжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж