Дуу дуулахад гутал чухал уу?

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Дуу дуулахад гутал чухал уу?

Чадварлаг, сонин содон хоолойтой, дуучин болох хүсэл эрмэлзэлтэй залуусыг дэмжих зорилготой “Universe best songs” тэмцээний нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт дуучин Б.Амархүү үзэгчдийг багагүй бухимдуулсан нь жиргээчдийн өнөөдрийн халуухан сэдвийн нэг болов.

Каунтри дуучин Josh Turner-ийн “Your man” дууг дуулсан 18 настай залууг тэмцээний шүүгч, дуучин Б.Амархүү “Уг нь чи их сайхан хоолойтой юм. Дууны чинь сонголт дажгүй байна. Харин дараагийн шатанд каунтриy стилиэр дуулбал ковбой гутал авч өмсөх хэрэгтэй” хэмээн “анхааруулга” өгөв.
 
Жиргээчид “Дууны тэмцээнд зориулаад шинэ гутал авч өмсөх боломжтой нь цөөхөн. Дуулахад гутал, хувцас ямар ч хамаагүй шүү дээ, шинээр гутал авч өмсөхгүй бол тэмцээнд оролцох эрхгүй болох нь” гэх зэргээр эсэргүүцэл, бухимдал, шүүмжлэлээ илэрхийлэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж