Монголын залуу зохиолчдын холбоо /МЗЗХ/-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, удирдах зөвлөлийн гурван гишүүний эрхийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, Б.Нанжид, Д.Нямдорж, Э.Гантулга нарыг МЗЗХ-ны удирдах зөвлөлийн байнгын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэх шалтгаанаар гишүүнчлэлээс хассан байна.
Залуу зохиолчдын холбооны удирдах зөвлөлд есөн гишүүн байх ёстой бөгөөд утга зохиолд чин сэтгэлтэй, зүтгэлтэй залуу зохиолч, яруу найрагчдийг сонгон шалгаруулж зөвлөлийн гишүүнээр элсүүлэх юм байна.
Д.ЖАРГАЛ