Электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Philips компани шинэ зурагт бүтээснээ танилцууллаа. Гаднаас нь харахад ердөө ганцхан дан шилээр хийсэн юм шиг харагдах энэхүү нимгэн TV нь DesignLine нэртэй.
Хүрээ, их бие гэж ялгагдаад байх зүйлгүй хананд тогтоосон хар шил шиг харагдах энэ TV 46 болон 55 инчийн сонголттойгоор зөвхөн Англид ирэх зургадугаар сараас худалдаанд гарах юм байна.
Харин үнийн хувьд 2000-2800 евро байх аж.
Т.ТҮВШИН