НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас Унгарын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эрс шүүмжилж буй тухай тус албаны төлөөлөгч Руперт Колвиль мэдээлсэн байв.
"Ийм нөхцөлд нийгмийн өргөн давхаргаар хэлэлцүүлэхгүйгээр Үндсэн хуульд засвар орууллаа. Шинэ засвар нь хүний эрхийг хамгаалах зарчмыг сахиулахад сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Хууль эрх зүйт орны үндэс болсон Үндсэн хуулийн цэцийн бие даасан байдалд занал учирлаа” гэж НҮБ-ын төлөөлөгч хэлсэн байна.
Европарламентын Германы Христийн нийгмийн холбоо намын депутат Маркус Ферберийн (Markus Ferber) хэлсэн “Унгарын эрх баригчид хүний үндсэн эрхийг утга учиргүйгээр хэд дэх удаагаа зөрчлөө” гэх үгийг AFP агентлаг анхааруулжээ. Европын холбооны ардчилсан зарчимд Унгарын Үндсэн хуулийн өөрчлөлт таарахгүйг тэр хэлсэн байв.