
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Олландтай өрсөлдсөн Николя Саркозийн эхнэрийн дуулсан дуунд муухай ч биш, сайхан ч биш, өндөр ч биш, намхан ч биш оцон шувууны тухай дуулж, “Дулаахан ч биш, хүйтэн ч биш, тийм ч биш, үгүй ч биш” хэмээн дуулдаг гэнэ.
Сонгуулийн сурталчилгааны үеэр Олландыг “тийм ч биш, үгүй ч биш ноёнтон” гэж нэрлэж байсан юм.
Карла Бруни шинэ цомгоо ирэх сарын 1-нд албан ёсоор танилцуулах бөгөөд цомгийн зарим дуунууд хэдийнэ сонсогчдын хүртээл болжээ. Дуучин бүсгүй өөрөө улс төрийн шоглол хийгээгүй, зүгээр л өөрт нь ойлгомжгүй “хүмүүжил муутай, тааламжгүй хүмүүст” зориулсан гэлээ.
Ш.МЯГМАР