Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Налайх дүүргийн
нүүрсний далд уурхайнуудад хамтарсан шалгалт хийж буй билээ. Шалгалтаар
уурхайдын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг
сахиулах зорилгоор зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой аж. Мөн
хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөн сэргээлтийн ажлын явцтай
танилцаж, өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлыг орон
нутгаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн акттай тулган шалгах,
хийгдээгүй нөхөн сэргээлтийг хийлгэх арга хэмжээ авах, улсын байцагчаас
өмнө нь өгсөн албан шаардлага, акт, тэдгээрийн биелэлтийг шалгах юм
байна. Шалгалтын явцын талаар МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал,
геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Д.Мөнхтамираас тодруулахад
“Налайхад 200 орчим далд уурхайд 1500 гаруй хүн ажиллаж байснаас 28
уурхай нь л тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хэдий
зөвшөөрөлтэй ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник, эдийн
засгийн үндэслэлгүй, байгаль орчны үнэлгээгүй зэрэг ноцтой зөрчил илэрч
байна. Тиймээс нутгийн иргэдийн аюулгүй байдал, байгаль орчны бохирдол,
хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор одоогоор 185 уурхайн амны
үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна” гэв.

Цаашид
Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлолтыг зогсоож, ажилчдыг өөр ажлын
байраар хангах байдлаар асуудлыг шийдвэрлэх гэнэ. Учир нь сүүлийн арван
жилд Налайхын уурхайд 200 гаруй хүн амь үрэгдсэн байна.
Хяналт,
шалгалтын дүнг орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжийн төлөөллийг
оролцуулан дөрөвдүгээр сарын 01-ний дотор Уул уурхайн сайдад танилцуулж,
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
Д.ЖАРГАЛ