Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлэв

Зэвсэгт хүчний 92 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулсан хүчит бөхийн уламжлалт барилдаан өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Барилдааныг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нээж үг хэлэв. Улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, А.Цацабшир, Т.Санчир, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Хера холдинг” компанийн бөх, улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булганхангай” дэвжээ, “Авзага трейд” компанийн бөх, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, харцага Ө.Бат-Орших нар үлджээ.
 
Түрүү бөх улсын начин Р.Пүрэвдагвын хувьд с.з У.Берек, а.з Л.Жамсран, а.а Б.Дэлгэрсайхан, у.х А.Цацабшир, у.н Ду.Батбаяр, у.г Д.Рагчаа, у.а П.Бүрэнтөгс, у.г И.Доржсамбуу нарын бөхчүүдээр найм даван барилдааны түрүү бөхөөр шалгарсан юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж