С.Буяндалайг ИНЕГ-ын даргаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

С.Буяндалайг ИНЕГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах томилгоог хийж, баталгаажууллаа. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Д.Энхжаргалыг Худалдан авах ажиллагааны газрын даргаар, М.Галбадрахыг Мал эмнэлэг, үржлийн газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томилов.

Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж