Сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа зарахгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа зарахгүй

Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос БШУЯ-нд Ерөнхий боловсролын сургуулиудад хийжүүлсэн ундаа зарахгүй байх талаар санал гаргасан байна. Энэхүү саналыг БШУЯ хүлээн авч ЕБС-уудын цайны газарт хийжүүлсэн ундаа зарахгүй байх тушаалыг гаргахаар болсон байна.

ЭМШИУС-ийн судалгаагаар нэг сарын турш тасралтгүй хийжүүлсэн ундаа хэрэглэсэн хүүхдийн шүдний паалан устсан төдийгүй ясны сийрэгжилттэй болох нөхцөл бүрдсэн байдгийг тогтоосон байна. Хийжүүлсэн ундааны хэт их буюу буруу хэрэглээг таниулах ажлыг ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  ЭМШУИС, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран эхлүүлээд байгаа ажээ.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж