Боксчид Азийн залуучуудын аваргаас гурван медальтай

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Боксчид Азийн залуучуудын аваргаас гурван медальтай

Филиппин улсын Замбалес хотноо болсон Азийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид гурван медаль хүртлээ. Гуравдугаар сарын 11-нд эхэлсэн тус тэмцээнд Монголын шигшээ баг Э.Цэндбаатар /49 кг/, Х.Энхдэлгэр /52 кг/, Х.Тулга /56 кг/, О.Норовбал /60 кг/, О.Батзориг /64 кг/, Д.Давааням /69 кг/ нарын зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос 64 кг-ын жинд О.Батзориг мөнгө, 60 кг-д О.Норовбал, 69 кг-д Д.Давааням нар хүрэл медалийн эзэд болжээ.

Баг тамирчид дасгалжуулагч Б.Энхтайван, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж