Хойд Солонгос улсын зүгээс сүүлийн үед үндэсний төв мэдээллийн сайтуудад халдсан хакерын дайралтад Америк болон Өмнөд Солонгосыг буруутгаж байгаа юм. Харин үүний хариуд Өмнөд Солонгос хакерын халдлагад буруугүй хэмээн мэдэгдсэн бол АНУ ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалзсан тухай “Dailymail”-д мэдээлжээ.
Үүнээс өмнө Өмнөд Солонгосын зүгээс хойд хөршийн дайралтаас сэргийлэх үүднээс Хойд Солонгосын хилээс 13 хүрэхгүй км-ын зайтай оршдог Кёнги мужийн Пажу хотын цэргийн хамгаалалтанд “K-55” танкуудыг байршуулсан байна.
Хойд Солонгос улс НҮБ-аас авч хэрэгжүүлж буй хатуу хориг арга хэмжээний эсрэг 1953 онд Өмнөдтэй байгуулсан гал зогсоох энхийн гэрээгээ цуцалснаар хоёр орон хэзээ мөдгүй гал нээхэд бэлэн болоод байгаа билээ. Түүнчлэн Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард пуужин хөөргөж, дараа нь хоёрдугаар сард цөмийн туршилт хийснээр НҮБ-ын шинэ хориг арга хэмжээтэй нүүр тулгарч, Солонгосын хойгт түгшүүртэй байдал үүсгээд байгаа юм.