Бизнесийн ардчиллын чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2013.03.16-нд нийтлэгдсэн

Бизнесийн ардчиллын чуулга уулзалт болно

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дахь удаагийн Бага хурал ирэх дөрөвдүгээр сарын 27-29-ний өрүүдэд Улаанбаатар хотноо болох юм.  Бага хурлын хүрээнд “Бизнесийн ардчиллын чуулга уулзалт”-ыг Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гадаад харилцааны яамтай зохион байгуулахаар хамтран ажиллаж байна. Чуулга уулзалтад олон орны худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, төр засгийн болон иргэний нийгмийн төлөөлөл оролцох аж. Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн мэдээлснээр тус чуулга уулзалтын үеэр Төр, хувийн хэвшлийн уулзалт, Ил тод байдал, Компанийн нийгмийн хариуцлага, Авлигын эсрэг санаачилга зэрэг асуудлыг хэлэлцэхажээ. Чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хурлын танхимд эхэлнэ.
Б.МАРАЛ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж