
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар өчигдөр “Мөнх хөх тэнгэр” цомгоо хэвлэлийнхэнд танилцуулан, уран бүтээлчидтэй уулзуулсан байгаа. “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэд Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нар оролцсон юм.
Ах, дүү гурав Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтарсан “Мөнх хөх тэнгэр” цомгийн бүтээлүүдээ төсөл болгон цааш үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 25-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү


