Ванкуверийн өвлийн олимпийн хоккейн финалын тоглолтын алтан агшин буюу шийдвэрлэх мөчид Америкийн хаалганд шайб оруулсан Канадын багийн тоглогч Сидни Кроспигийн цохиур мод алга болжээ. Associated Press мэдээлснээр тоглолтын дараа цуглуулсан хэрэглэл дотор Кроспигийн цохиур мод болон хамгаалалтын хэрэглэл алга байжээ. Тамирчин тоглолтын нэмэлт цагийн найм дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийнгүүтээ цохиур модоо хаян малгайгаа авч чулуудсан байна. Багийн бусад тоглогч нар ч ийм үйлдлийг хийжээ.
Канадын хоккейн нийгэмлэгийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жони Мислигийн үгээр бол тоглолт дууссаны дараа тамирчдын хэрэгслүүд хүн тус бүрийн цунхэнд ном журмынхаа дагуу хийгдсэн байх ёстой ажээ. Торонто хот дахь хамгийн сүүлийн амжилтыг илэрхийлсэн бүтээгдэхүүнүүд тавьдаг танхимын төлөөлөгч ирэн багийн удирдлагуудад хүсэлт гаргасны дараа л нөгөөх хэрэглэлүүд нь алга болсныг мэдсэн байна. Мислигийн хэлж байгаагаар бол тамирчны цохиур мод хулгайд алдсан эсвэл бусад тамирчны эд зүйлстэй холилдсон эсэхийг тодорхойлж хэлэхэд төвөгтэй байна гэсэн боловч тэр энэ асуудлыг нэг тийш шийдэх болно гэдгээ мэдэгджээ.
Л.Золбаяр