Check list системийг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Check list системийг нэвтрүүлнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, удирдамжийн дагуу Эрүүл мэндийн салбарт “Хяналтын хуудас”-ыг 2009 оноос улсын эмнэлгүүдийн хагалгааны тасгуудад нэвтрүүлж эхэлсэн. Хяналтын хуудас нь өвчтөний аюулгүй байдлыг хангах, эмч, эмнэлгийн ажилтныг эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга ажээ. Хяналтын хуудсыг ашиглаж сурснаар хагалгаанд орох өвчтөн андуурагдах, хагалгааны талбай солигдох, бинт хөвөн, шаариг, багаж хэрэгслээ хэвлийн хөндийд орхих, өвчтөнг түлэх, гэмтээх гэх мэт олон эрсдлээс хамгаалах нөхцөл боломж бүрддэг аж.

ЭМЯ-ны дэд сайд Ж.Амарсанаагийн санаачилгаар энэ сарын 14-нд өвчтөний аюулгүй байдлын талаар санал солилцох, ярилцах, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хяналтын хуудасны чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж гарах зорилгоор уг уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюнт-Уг, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, ОЭТХ-ийн дарга Д.Гончигсүрэн болон  Эрүүл мэндийн яамны харъяа төв болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтнүүд, 1,3 дугаар амаржих төвүүдийн удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцжээ.

Дээрх хяналтын хуудсыг нэвтрүүлснээр өвчтөний аюулгүй байдал хангагдаж, эмч эмнэлгийн ажилтнуудын хариуцлага өндөржиж, эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн ардад  чанартай, аюулгүй, эрсдэлгүй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж