Котоошюү Хару башёг орхилоо

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Котоошюү Хару башёг орхилоо

Мэргэжлийн сумогийн Хару башёгийн эхний таван өдрийн барилдаанд дөрвөн удаа унаад байсан озэки Котооүшюү тэмцээнийг орхижээ. Болгар бөх тохойны бэртлийн улмаас бүрэн хүчээ гаргаж барилдах боломжгүй байгаагаа мэдэгдээд тэмцээнээс ийнхүү гарлаа. Ингэснээр 2.02 метр өндөртэй сумоч ирэх башёд озэки цолоо хамгаалан барилдах болж байна. Хэрвээ тэрээр ирэх башёд найман ялалт авч чадахгүй бол цол буурах болно.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж