Alcatel компани Alcatel One Touch 232 нэртэй ганцхан еврогийн үнэтэй гар утсаа танилцуулжээ. Энэхүү гар утсаар та фейсбүүк, твиттертээ холбогдож, элдэв төрлийн тоглоом тоглож чадахгүй ч дуудлага хийж, текстэн мэссэж бичих боломжтой юм.
3,8 см-ын хэмжээтэй өнгөт дэлгэцтэй, тооны машин, сэрүүлэг, радио зэрэг функцтэй аж.
“Гар утасны хэрэглэгчид дунд зөвхөн дуудлага хийх, текстэн мэссэж бичих гэсэн хоёр гол үйлчилгээг ашигладаг хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд зориулж энэхүү хямд гар утсаа бүтээсэн” хэмээн Sophie Evans онцолжээ.
Т.ТҮВШИН