Монгол нүүрс хүчин чадлынхаа хэмжээнд гарч чадахгүй хүлээгдэх вий

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Монгол нүүрс хүчин чадлынхаа хэмжээнд гарч чадахгүй хүлээгдэх вий

Монгол нүүрсний хэрэглээ, зах зээл, хандлага, үнэ цэн, өрсөлдөх чадварын сэдвээрх цоо шинэ дүгнэлтээр The Mongolian Mining Journal шинэ дугаараа бэлтгэлээ. 

…“2025 оны түвшинд Хятадын коксжих нүүрсний импорт өслөө гэхэд 55 орчим сая тонн болох, үүний 70 хувь нь буюу 40 орчим сая тонн нүүрсийг Монгол улс нийлүүлж болох тооцоо гарсан. Манай улсын хилийн боомт, дэд бүтцийн хүчин чадал ч гэсэн иймэрхүү дүр зургийг харуулж байна. Гэтэл Монгол улс 150 орчим сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болчихлоо. 100 гаруй сая тонн нүүрс хүчин чадлынхаа хэмжээнд гарч чадахгүй хүлээгдэх нь.”

…“Гашуунсухайт дээр манай төмөр зам, Хятадын төмөр замтай 10-аад км зөрж байгаа. Олон улсын хэлэлцээрээр манайх өргөн цариг тавьбал Хятадын нутаг руу ороод дуусах ёстой. Дуусаад л буулгана. Хятадууд цаашаа юугаар татах нь өөрсдийнх нь хэрэг. Энэ тохиолдолд нүүрс цэвэр Хятадад экспортлогдоно. Урагшаа чиглэлд нүүрс тээвэрлэх төмөр замыг өргөн царигаар барих нь далайд хүрэх асуудал биш. Өргөн барих нь Хятадад өгөхийн тулд хийж байгаа ажил. Одоо болохоор Хятадад өгөхийн тулд нарийн барих гээд байна гэж сонин юм яриад байдаг.”

Монголчууд бидний дэргэд байгаа зах зээлд хүрэхийн тулд дэлхий тэр чигтээ тэмүүлдэг. Хажууд ойрхон байгаа зах зээлдээ хүрэх, хүрсэн бол очсон байр сууриа улам бататгах учир шалтгаан нүүрсний салбарт баримтлах бодлого хийгээд түүнийг зах зээлд хүргэх дэд бүтцээс хамаарч байна. Гэвч зах зээлээс бус улстөрөөс хамаарсан шийдлүүд Монголын нүүрсийг өмнө хүрсэн үзүүлэлтээс нь хойш чангааж эхэлжээ. 

Дээр дурдсан дүгнэлтийг улс төрчид биш салбарын мэргэжилтүүд хэлсэн юм.  Хэн гэгч эрхэмүүд, ямар тооцоо судалгаан дээр үндэслэж хэлсэн нь MMJ сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт нийтлэгдлээ.  

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-г хямралаас гаргах гарц хайсан төлөвлөгөөнүүд, Оюутолгойн хэлэлцээр хэрхэн үргэлжлэх бол, Оюутолгойн зэсийн баялгийн цаана ямар баялгууд огт тооцогдохгүй мартагдаж үлдэгдээд байна вэ зэрэг сэдвээр MMJ-ийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ, Б.Төгсбилэгт нарын бичсэн анализ, тоймууд шинэ дугаарт Уншигч таныг хүлээж байна.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж