Уильям, Кейт нар хүүхэддээ нууц нэр өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Уильям, Кейт нар хүүхэддээ нууц нэр өгчээ

Кембрижийн гүн Уильям болон түүний эхнэр Кейт Мидлтон нар удахгүй төрөх хүүхэддээ нууц нэр өгсөн гэнэ. Саяхан тэд “Us Weekly”-д өгсөн ярилцлагандаа бид хүүхдээ “бидний бяцхан жимсхэн” гэж дууддаг хэмээн ярилцлага өгчээ. Элит хосууд хүүхдийнхээ нууц нэрийг есөн долоо хоногтой байхад нь өгсөн бөгөөд нэрнийх нь талаар их л бодож байгаа гэнэ. Түүнчлэн хэрвээ тэд хүүхдээ охин төрвөл Элизабет Диана Кароле хэмээх нэр сонгосон тухай хүртэл нуулгүй ярьжээ.

Кейт хүүхдээ ирэх долдугаар сард төрүүлэх бөгөөд язгууртан хос аав, ээж болохдоо бэлтгэн шинээр эцэг эхчүүд бологсдод зориулсан номнууд унших болсон аж. Түүнчлэн хөл хүнд Кейт өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч дасгал сургуулилт тэр дундаа иогаар хичээллэж эхлээд байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж