Гэртээ Рафаэлло хийх арга

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Гэртээ Рафаэлло хийх арга


1 лааз өтгөрүүлсэн сүү , 50 гр
цөцгийн тос , 250 гр кокосын үйрмэг , атга Almond самар – энэ одоо монголоор юу
билээ оросоор миндаль …


Самраа буцлам халуун усанд хийгээд
таглаад 15 минут орчим болоод гараар имрэхэд хальс нь өөрөө бараг хуурна .
Бүдийг сайхан цэвэрлэнэ.


Цөцгийн тосоо  богино
долгионы зууханд  халаагаад өтгөрүүлсэн сүүтэйгээ сайн хутгана.


Дээрээс нь 200 грамм кокосын
үйрмэгээ хийж хутгаад хөргөгчинд 1 цагаас дээш хугацаагаар буюу биежтэл нь
тавина .



Гаргаж
ирээд жижиг тасалж авч жаахан хонхойлоод дунд нь нэг ширхэг самар хийж
бөөрөнхийлнө.


50 грам кокосын үйрмэгээ нэг тавганд
хийнэ . Бөөрөнхийлсөн чихрээ үүндээ өнхрүүлнэ.



Өөр
нэг тавган дээр өрж тавина .



Иймэрхүү
тавгаар 2 болсон , тоолох дуртайчууд нь тоолно биз :р


http://goyeej.blog.gogo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж