Улаан кхмерүүдийн лидерүүдийн нэг, Пол Потын дэглэмийн үед Гадаад яамыг нь толгойлж байсан Иенг Сари 88 насандаа нас барлаа гэж Agence France-Presse пүрэв гаригт дамжуулжээ. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт яллагдсан тэрээр Пномпенийн нэгэн эмнэлэгт гуравдугаар сарын 4-нд хүргэгдэн ирж байгаад нас баржээ. Өөр ямар нэгэн мэдээллийг эмнэлэгийн төлөөлөгч мэдээлсэнгүй.
Иенг Сари, май 2012 года
Фото: Nhet Sokheng / AFP
Фото: Nhet Sokheng / AFP
Камбожид 2011 оны арваннэгдүгээр сард эхэлсэн улаан кхмерүүдийн лиерүүдийг шүүх хэргийн гол хэрэгтний нэг нь тэр байлаа. Иенг Сарийн хамт “Хоёрдугаар ах” гэсэн нэртэй улаан кхмерүүдийн гол үзэл сурталч Нуон Че, эрх баригч намынх нь дээд зөвлөлийн экс-дарга Кхиеу Сампхан нар шүүгдэж байлаа. Пол Потын захиргааны 1975-1979 онуудад 1,7 сая хүнийг хоморголон устгасан хэрэгт тэднийг буруутгаж байна. Тэднийг шүүх хурал өнөөг хүртэл дуусаагүй үргэлжилж байгаа.
Улаан кхмерүүдээс гэмт хэргийн төлөө тэдний S21 шоронгийн дарга байсан Канг Кек Леу цорын ганц шийтгэгдсэн хүн болсон. Түүнийг 30 жил хорихоор шүүх шийдсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР