Канадын Онтарио мужийн Лондон хотноо насанд хүрэгчдийн уран гулгалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Нийт 50 орны 200 орчим дэлхийн шилдэг гулгагчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын, бүжгийн хосын төрлүүдэд өрсөлдөж буй. Өчигдөр эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр болж 30 тамирчин оролцсоноос 24 нь чөлөөт үзүүлбэрт оролцохоор болжээ. Богино үзүүлбэрийг олимп, дэлхийн аварга БНСУ-ын уран гулгагч Ким Юүна 69,97 оноогоор тэргүүлсэн бол өнгөрсөн жилийн дэлхийн аваргад түрүүлсэн Италийн Каролина Костнер 66,86, Японы залуу уран гулгагч Канако Мураками 66,64 оноогоор удаалжээ. Эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр маргааш болно.
Богино үзүүлбэрийн шилдгүүдийг танилцуулбал:
1. Ким Юүна (БНСУ) -69,97
2. Каролина Костнер (Итали) 66,86
3. Канако Мураками (Япон) 66,64
4. Кэйтлин Осмонд (Канад) 64,73
5. Эшли Вагнер (АНУ) 63,98
6. Мао Асада (Япон) 62,10
7. Акико Сузуки (Япон) 61,17
8. Аделина Сотникова (ОХУ) 59,62
Богино үзүүлбэрийн шилдгүүдийг танилцуулбал:
1. Ким Юүна (БНСУ) -69,97
2. Каролина Костнер (Итали) 66,86
3. Канако Мураками (Япон) 66,64
4. Кэйтлин Осмонд (Канад) 64,73
5. Эшли Вагнер (АНУ) 63,98
6. Мао Асада (Япон) 62,10
7. Акико Сузуки (Япон) 61,17
8. Аделина Сотникова (ОХУ) 59,62
Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр лхагва гаригт болоход сүүлийн хоёр жил ДАШТ-нд дараалан түрүүлээд буй Канадын Патрик Чан 98.37 оноогоор тэргүүлсэн бол Казакстаны Денис Тен 91.56, Канадын Кевин Рейнольдс 85.16 оноогоор удаалсан. Өнөө шөнө эрэгтэйчүүдийн болон хосын чөлөөт үзүүлбэр болж аваргууд тодорно.
Ч.БОЛ