“Биеийн тамир, спортын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах” журам Засгийн газрын 2013 оны 41 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын бэлтгэлийн төвөөс албан ёсоор мэдээллээ.
“Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах” журмыг дор хавсаргав.