АТГ-ынхан Ц.Бямбажаваас мэдүүлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

АТГ-ынхан Ц.Бямбажаваас мэдүүлэг авчээ

ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Ц.Бямбажав өчигдөр  АТГ-т саатаж мэдүүлэг өгчээ.

АТГ-ынхан  түүнээс ямар хэрэгт холбогдуулан байцаалт авахаар дуудсаныг хэлэх боломжгүй гэж буй ч нөлөө бүхий зарим албан тушаалтан түүнийг улс дамнасан зэвсгийн наймааны хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан хэмээж байгаа юм. Тэрбээр өчигдөр 11:00 цагийн үед АТГ-т орсон бөгөөд удтал гарч ирээгүй хэмээж байна.

Хэрэв зарим нөлөө бүхий эрхмийн өгүүлсэнчлэн тэрбээр бригадын генерал Т.Дашдэлэгтэй адил буюу улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэсэн үндэслээр АТГ-т дуудагдсан бол анхны мэдүүлгээ өгсөн болж таарч байгаа юм. Учир нь тэрбээр хэдхэн хоногийн өмнө АТГ  намайг энэ асуудалтай холбогдуулан дуудаж, байцаалт аваагүй гэсэн ярилцлагыг өгч байлаа. Дашрамд дуулгахад, улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-ынхан бригадын генерал Т.Дашдэлэг, “Шинэ тариа” компанийн захирал Ж.Бямбаноров нарыг саатуулан шалгаж байгаа ба өөр хэд хэдэн хүнийг шалгахаар зэхэж буй гэх мэдээлэл ч байна.

Л.ГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж