Бирж байгуулах талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Бирж байгуулах талаар ярилцлаа

Байгал орчин, хүнс хөдөө аж ахуйн
байнгын хороо хуралдаж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн
биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар ярилцлаа. Бирж
байгуулснаар малын гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг багасгах, хөдөө
орон нутагт малчдын бэлтгэсэн түүхий эдийг нэгдсэн журмаар татаж
борлуулах, малчдаас гарах зардлыг хэмнэсэн борлуулалт хийх зорилготой
байгаа аж. Үүний тулд Монголын хөрөнгийн биржийг түшиглэн худалдаа
хийхээр тооцоолсон аж. Шинээр байгуулхаар төлөвлөж буй бирж нь бараа
бүтээгдэхүүн нийлүүлэгч, худалдан авагч хоорондын хэрэгцээг хангаж
зуучилсан хэлэлцээр хийх үүрэгтэйгээр ажиллах гэнэ. Энэ асуудалд Улсын
Их хурлын гишүүн Э.Батүүл  Монгол мал хөтөлбөртэй харшилдсан ажил болж
байгаа юм биш үү, гэсэн шүүмжлэл хэлж байсан. Мөн бараа бүтээгдэхүүний
стандартыг тогтоогоогүй бүрхэг байгаа талаар гүшүүд хэлж байсан. Харин
Ж.Энхбаяр гишүүн Хүнс хөдөө аж ахуйн яам бараан захын ажил хийгээд
байна, онлайн хэлбрээр худалдаа хийх нь зүйтэй одоо ярьж байгаа хувилбар
хоцрогдсон гэж үзэж байгаа аж.   Харин энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг
дэмжих санал хураахад хуралд оролцсон байнгын хорооны 15 гишүүнээс 10 нь
татгалзаж энэ асуудлыг БОХХААБХ-ны хурлаар дахин хэлэлцхээр засгийн
газарт буцаалаа.
Б.Сүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж