Иргэд дүүргийнхээ бүтээн байгуулалтыг төлөвлөнө

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Иргэд дүүргийнхээ бүтээн байгуулалтыг төлөвлөнө

Баянгол дүүрэг 2013 онд Орон нутгийн хөгжлийн санд 2.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тиймээс тус дүүргийн иргэд энэ мөнгөөр амьдарч буй орчиндоо ямар бүтээн байгуулалт хийвэл хамгийн үр дүнтэй болох талаар удирдлагуудтайгаа санал бодлоо солилцож эхэллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат нарын иргэдийн дуу хоолойг сонсох уулзалтууд өчигдөр эхэлсэн ба дөрвөн өдрийн турш үргэлжлэх ажээ.

Тэдний уулзалт цэцэрлэг, сургуулийн дээврийн засвар гэх мэт урсгал ажлыг ярихгүй, иргэдийг тав тухтай амьдрахад ямар бүтээн байгуулалт хэрэгтэй тухай ярилцаж байна. Иргэдийн зүгээс мянган хүний суудалтай соёлын төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, газар доорхи нүхэн гарц гэх мэт олон зүйлийг санал болгож, уулзалтад идэвхитэй оролцлоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж