“Нюанс”-ын М.Амарсанаа “Богема”-д дуулна

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

“Нюанс”-ын М.Амарсанаа “Богема”-д дуулна

“Нюанс” хамтлагийн залуус Зөвлөлтийн Ардын жүжигчин, Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевийн Соёлын фондын урилгаар энэ сарын 1-11-ний хооронд хойд хөршид Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан зургаан тоглолт хийгээд ирсэн юм. Эх орондоо ирсэн даруйдаа хамтлагийн дуучин М.Амарсанаа Дж.Пучиннигийн алдарт “Богема” дуурьт дуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. УДБЭТ-т тус дуурийг анх 2004 онд тайзнаа эгшиглүүлсэн бөгөөд тухайн үед М.Амарсанаа “Богема” дуурийн Шонарыг дүрийг бүтээж байжээ.

Залуусын хайр дурлалын тухай өгүүлсэн уянгын эмгэнэлт энэ дуурь нь Дж.Пучиннийн хамгийн тансаг аялгуутай нь гэгддэг бөгөөд энэ сарын 17-нд УДБЭТ-т 17.00 цагт тоглох юм. Уг дуурьт ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнчимэг, Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, залуу дуучин Э.Гомбо-Очир, Б.Анхбаяр зэрэг залуу уран бүтээлчид оролцон тоглох гэнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж