
“Хурд” хамтлагийн нэрийн хуудас болсон “Цэргийн бодол” дуу энэ жил 35 нас хүрч байна. Тиймээс “Хурд” хамтлагийнхан эр цэрэг, эрчүүдээ баярлуулахаар энэ сарын 18-нд “UB palace”-ын концертын их танхимд “Цэргийн бодол” тоглолтоо хийх гэж байна. Удахгүй болох ээлжит тоглолтынхоо үеэр “Хурд” хамтлагийн залуус хит дууныхаа 35 жилийн ойн баярыг фэнүүдтэйгээ хамт тэмдэглэх бөгөөд “Хурд”-ын эрч хүч, хэмнэл дүүрэн хит уран бүтээлүүд тэр л тайзнаа эгшиглэн залуусыг амьд хөгжмийн хэмнэлд доргион бут авах нь ээ.
Г.ДАША