МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаж, холбооныхоо тэргүүнийг сонгожээ. Тус холбооны даргаар О.Буяннэмэхийг сонгосон байна. Уг холбооны холбооны тэргүүнээр А.Энхболд ажиллаж байсан ч Татварын Ерөнхий газрын дэд даргаар томилогдсон тул өөрийн хүсэлтээр энэхүү албанаас татгалзсаныг гишүүд нь ёсоор болгожээ. Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Удирдах Тэргүүнээр сонгогдсон О.Буяннэмэх нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй юм байна. Тэрээр 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2007 оноос Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, 2010-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хуулийн зөвлөх, 2012 оноос Монгол Ардын Хувьсгалт Намын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байжээ.
Г.ДАРЬ