Дөрвөн хүүхдийн эх Луиза нуруу сүүлийн үед өвдөх болсон тул мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон гэнэ. Харин гурван хүүхдийн эх Мартина үйлчлүүлэгчид нь эрс цөөрсөн тул ажлаа эрхлэхээ болихоор шийдсэн ажээ.
Тэд нутагтаа бараг домог болчихсон хүмүүс. Ямартаа л тэдний намтраар “Эгч дүү Фоккенстэй уулзсан нь” хэмээх баримтат кино хүртэл хийгээд амжсан байхав.
Эгч дүү Фоккенс гэр бүлийн хүчирхийлэл, ядуурлаас шалтгаалан 20 настайгаасаа биеэ үнэлж эхэлсэн гэнэ.
“Одоо цагт бүх юм өөр болжээ. Залуудаа бид шилэн хоргоны цаана чамин хувцастай сууцгаадаг байлаа. Харин одооны биеэ үнэлэгчид бараг л чармай нүцгэн сууж, үйлчлэгчээ татах болж. Тэнд одоо мэргэжлийн гэчихмээр зүйл бараг үлдсэнгүй. Голланд хүүхнүүд ч бараг үгүй” хэмээн Луиза ярьсан байна.
Луиза, Мартина хоёр үлдсэн амьдралаа тэдний тухай бүтээсэн баримтат кино болон номын орлогоор авч явахаар шийдсэн ажээ.