Импортын ажиллах хүчний тоо буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Импортын ажиллах хүчний тоо буурахгүй байна

Тавдугаар сарын эхэнд гаргасан тоон мэдээллээр манай улсад гадаадын 79
орны 6664 гадаадын иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажээ. Манай улсад ажиллах хүчин импортлогчдын жагсаалтыг БНХАУ тэргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3719 хятад иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргажээ. ОХУ-аас 585, БНСУ-аас 367, АНУ-аас 270, БНАСАУ-аас 197, Японоос 126 иргэн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлдэг. Эдгээрээс 2488 нь уул уурхайн салбарт, 829 нь тээвэр, харилцаа холбооны салбарт, 816 нь барилгын салбарт ажиллагсад ажээ. Мөн боловсролын салбар болон төрийн бус байгууллагын шугамаар ажиллагсдын тоо ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад огт буураагүй ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж