Гурван үе шаттай болдог шатрын насанд хүрэгчдийн улсын аварга хагас шигшээ тэмцээн эхэллээ. Монголын залуучуудын холбооны байранд болж буй уг тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шалгарсан тус бүр зургаан тамирчин шигшээд тоглох эрхтэй болно. Өмнө нь 13 тамирчныг шалгаруулдаг байв. Тэмцээнд 2050-иас доош рейтингтэй шатарчид оролцож байгаа юм. Энэ жилээс улсын аварга шалгаруулах тэмцээн их мастерын нормтой болсноороо онцлогтой. Тиймээс шатарчдын өрсөлдөөн нэлээд ширүүн байгааг зохион байгуулагчид дурдлаа. Улсын аваргын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сард болно.
Б.ЗУЛ
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин