Төв банк арилжаа хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Монголбанк өнөөдөр /гуравдугаар сарын 14/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 10.7 сая ам.доллар 1400-1402.50 төгрөгийн ханшаар, 67 сая юань 224.70-225.50 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төвбанкнаас дотоодын юань болон ам.долларын эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байна гэж үзээд өнөөдрийн арилжаанд оролцсонгүй. Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 50 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп хийх санал ирүүлсэн бол Төв банк саналыг 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж