Валютыг ялгавартайгаар үнэлдгийг болиулна

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Валютыг ялгавартайгаар үнэлдгийг болиулна

Валютыг ялгавартайгаар худалдаж авдаг байдлыг халахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банк, валют арилжааны цэгүүдэд шаардлага тавьсныг нэр бүхий хоёр банк хүлээн авахаас татгалзсан хариу өгчээ. Тодруулбал, тус газраас өнгөрсөн жил банк болон банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны үйл ажиллагаа эрхлэгчид 50, 100-тын дэвсгэртээс доош гадаад валютыг худалдан авахдаа өөрсдийн тогтоосон тухайн өдрийн ханшаас доогуур ханшаар худалдан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль болон хэрэглэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэдгийг шүүмжилж, энэ зөрчлийг арилгахыг үүрэгдэж, дээрх байгууллагуудад гуравдугаар сарын 9-нийг хүртэл хугацаа өгсөн байна. Үүний дагуу банк, валют арилжааны цэгүүд шаардлагыг биелүүлж, ажиллахаа мэдэгдсэн ч Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банк үүнд татгалзсан хариу өгсөн байна. Тиймээс ШӨХТГ-аас хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж