Хэдийнэ 70 насны босго давсан ч кино урлагаас хөндийрөлгүй уран бүтээлээ туурвиж яваа Холливудын од Аль Пачино өчигдөр Нью-Йорк хотноо ээлжит шинэ киноны сурталчилгааны улаан хивсний ёслолд оролцжээ. Тэрбээр найруулагч Дэвид Маметийн “Phil Spector” киноны гол дүрийг бүтээсэн юм. Уг кино энэ сарын 24-нд нээлтээ хийх ажээ.
HBO телевизийн уран бүтээл уг кинонд Аль Пачиногоос гадна жүжигчин Эллисон Уильямс, Крестин Барански, Хелен Миррен нарын нэртэй жүжигчид тогложээ. Анх 1969 онд кино урлагт хөл тавьсан Пачино энэ онд хоёр ч кинонд тоглох төлөвлөгөөтэй байгаа бол ирэх онд “Gotti: in the Shadow of My Father” нэртэй бүтээлд тоглох гэнэ. Тэрээр лхагва гаригт болсон хүндтэй арга хэмжээнд өөрөөс нь 40 насаар дүү найз бүсгүй Лукила Солагийн хамтаар хүрэлцэн иржээ.
Э.АНХТУЯА