Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Малчдадаа туслая” аян үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг санаачилга гаргаж байх үед буюу өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндрээд байсан юм. Өвлийг цас зудтай туулсан аймгийн сумдад “Малчдадаа туслая” аяны хүрээнд малын тэжээл хүргэж байгаа юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 60 гаруй байгууллагын хамт олон хандив өргөж 600 гаруй тн хивэг авсныг хаваржилт хүндэрсэн долоон аймгийн 25 сумын малчдад хүргүүлжээ.
Энэ гуравдугаар сар гарсаар Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Хархорин, Бүрд, Архангай аймгийн Хотонт, Эрдэнэбулган сумын малчдад малын тэжээл хүргэжхаваржилт, орон нутгийн аж байдалтай танилцах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяраар ахлуулсан баг гүйцэтгээд ирлээ.
Тусламж хүлээж авсан сумдын удирдлагууд “Хаврын салхинд хүн, малгүй ядарсан энэ үед малын тэжээл ирж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Энэ тэжээлийг сум орондоо, малчин өрхүүдэд хүртээмжтэйгээр тараахаар бэлтгэлээ базааж байна” хэмээгээд санаачилга гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч болон тусламж илгээсэн байгууллагуудын хамт олонд тадархал илэрхийлжээ.